Хаяг холболт заавар
Амархан хагарч гэмтэх болон шингэн зүйлс болон шатамхай тэсэрч, дэлбэрэх бодис захиалахыг хориглоно!!!
Таны ачаа хэрхэн бодогддог вэ?
Хэрэглэгч нь “TC Cargo” веб сайтад хандсан үеэс эхлэн үйлчилгээний нөхцөлийг мөрдөх бөгөөд уг нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.
1.1 Веб нь БНХАУ-ын онлайн дэлгүүрүүдээс хэрэглэгчийн барааг тээвэрлэх, бараагаа хянах Монголд ирснийг шалгах үйлчилгээг үзүүлнэ.
1.2 Энэхүү журмын хэрэгжилтэнд Веб сайт болон үйлчлүүлэгч хамтран хяналт тавина.
2.1 Та манай хаягийг холбохдоо хаяг холбох хэсгийг сайтар харах бөгөөд, шаардлагатай тохиолдолд “TC Cargo” пэйж рүү зөв холболт хийсэн эсэхийг асууж тодруулна.
2.2 “TC Cargo” үйлчилгээг ашиглахын тулд тухайн Веб сайтаар нэвтрэн орж трак код, эсвэл утасны дугаараар өөрийн ачаа бараагаа ирсэн үгүйг шалгана.
3.1 Тээвэрлэлт нь БНХАУ дахь хүргэлт БНХАУ-аас Монгол улс хүртэлх тээвэрлэлт гэсэн хоёр үе шатаас бүрдэнэ.
3.2 БНХАУ дахь хүргэлт нь тухайн дэлгүүр, нийлүүлэгчийн ашиглаж буй дотоодын хүргэлтийн үйлчилгээгээр нийлүүлэгч хүргэлтийг бүрэн хариуцна.
3.3 Таны бараа бүтээгдэхүүн БНХАУ дахь (Эрээн хот) манай агуулахад хүргэгдэн, Монгол улс руу ачигдсанаас хойш хэвийн үйл ажиллагаатай үед 3-5 хоног дотор хэрэглэгчийн гарт ирнэ.
3.4 Бараа бүтээгдэхүүн БНХАУ (Эрээн хот) дахь агуулахад ирсний дараа бодит жин болон овор хэмжээгээр нь тээврийн зардлыг тооцох бөгөөд ачаа Монгол талын агуулахад ирсэн тохиолдолд зохих төлбөрийг төлөн ачаагаа авна.
4.1 Барааны тээврийн зардал нь: Веб-ийн “Үнэ тариф” хэсэгт заасны дагуу тээврийн зардал бодогдоно. Овор хэмжээ ихтэй чихмэл тоглоом, хивсэнцэр, дугуй, буйдан, хөргөгч, ор, өвлийн хувцас, гутал гэх мэт барааны, тээврийн зардлыг овор хэмжээгээр нь м3-ээр бодогдоно.
4.2 Захиалгыг хэрэглэгчид олгох үед хэрэглэгч бараа бүтээгдэхүүний утасны дугаар өөрийн нэрийг тулган харж, тоолж, бүртгэсний дараа гарын үсэг зурж хүлээн авна. Барааг хэрэглэгч хүлээж авснаас хойших асуудлыг “TC Cargo” (Веб) хариуцахгүй болно.
5.1 “TC Cargo” (Website) нь: Ачааллаас хамаарч нийслэл, хот, хөдөө орон нутгийн унаанд захиалгын бараа бүтээгдэхүүнийг хүргэх үйлчилгээг үзүүлнэ.
5.2 Хүргэлийн үйлчилгээ авах эсэхийг хэрэглэгч өөрөө Веб сайт дээрх хүргэлт авах хэсгийг ашиглан хүргэлт захиалах бөгөөд барааны овор хэмжээ болон хүргүүлэх газрын байршлаас шалтгаалан үнэ ачааны төлбөр дээр нэмж тооцогдоно.
5.3 Улаанбаатар хотод хүргэлтийн үйлчилгээг бүсчилсэн үнийн тарифаар гүйцэтгэнэ.
5.4 Орон нутгийн хүргэлтийн үйлчилгээг хот хоорондын тээврийн үйлчилгээний байгууллагатай хамтран гүйцэтгэнэ. Орон нутгийн унаанд тавих төлбөр нь хот доторх тээврийн хүргэлтийн үнэтэй ижил байна.
6.1 “TC Cargo” нь БНХАУ-д үйл ажиллагаа явуулдаг онлайн болон онлайн бус дэлгүүрүүд нийлүүлэгчдээс хэрэглэгчдийн сонгон захиалсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авч тээвэрлэн үйлчилгээ үзүүлнэ.
6.2 Линк захиалгын үйлчилгээ нь “TC Cargo” албан ёсны Фэйж хуудсаар дамжуулан захиалга өгсөн цагаас эхлэх ба барааг хүлээлгэн өгөх хүртэлх бусад үйл явц энэ Вебээр удирдагдана.
6.3 Захиалгын үнийг хэрэглэгч зөвшөөрөн төлбөр хийгдсэнээс хойш 24 цагийн дотор бараа захиалга хийгдэхийг анхаарна уу!
6.4 Бид захиалга хүлээж авсанаас хойш захиалга бүрийн үнийг баталгаажуулан ярих, лавлаж асуух боломжгүй тул сонголтоо эцсийн байдлаар зөв сонгож захиалгаа хийнэ. Захиалах гэж буй бараа нь таны төлсөн төлбөрийн дүнгээс их байвал бид тантай эргэн холбогдож асуудлыг шийдэх эсвэл захиалгыг цуцалж тантай эргэн холбогдоно.
6.5 Захиалагч захиалга хийгдэх хугацаа хэтэрсэн бөгөөд танд ямар нэгэн мэдээлэл очоогүй бол заавал эргэн холбогдож захиалгаа шалгуулах бөгөөд гүйлгээний утга, утасны дугаараа зөв бичсэн эсэхээ шалгуулна.
6.6 Хэрэглэгч бараа захиалгын үнийн дүнг 100% төлснөөр захиалгыг баталгаажсан гэж үзэн тус журмын 7.3-т заасан хугацаанд хийнэ.
7.1 Хэрэглэгчийн сонгосон захиалгын бүтээгдэхүүн нь “TC Cargo” (Website)-тай хамааралгүй БНХАУ-ын дэлгүүр, нийлүүлэгчийн бараа бүтээгдэхүүн тул тэдгээрийн чанар бусад үзүүлэлтүүдийг хариуцахгүй болно.
7.2 Дэлгүүрийн найдвартай байдал бараа бүтээгдэхүүний чанартай холбоотой асуудлыг хэрэглэгч бүрэн хариуцна.
7.3 Өөрийн хариуцлагаас үүдэн хаяг буруу, дутуу холбон ачаа бараа өөр газар хүргэгдэж алга болсон тохиолдолд үйлчлүүлэгч өөрөө хариуцна.
Үйлчилгээний нөхцөлтэй танилцах
Бараа захиалга
Хориотой барааны жагсаалт
Хаяг: Сонгино хайрхан дүүрэг хуучин Драгоны зүүн талд Москва хороолол 153-р сургуулийн баруун хойно 10-р байр В1 давхар
Оффис утас: 80050557
Холбоо барих утас, хаяг